Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-07-10 09:21:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна.

Төрийн далбааны өдрийг манай улсад 2009 оноос эхлэн тэмдэглэн ирсэн юм. Тодруулбал, Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. 

Төрийн далбааны өдөрт зориулсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн ёслолын жагсаал 10.00 цагт Сүхбаатарын талбайд болно.  

 


Холбоотой мэдээ