Их насны морьдын уралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-11 16:48:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их насны морьд дөнгөж сая гараанаас гарч, барианы зурхай руу хурдаллаа. Үндэсний их баяр наадмын хамгийн хол буюу 25 км-ийн зайд уралддаг энэ төрөлд 365 хүлэг бүртгүүлснээс 271 нь шандас сорьж байна. 


Уралдаанд Завхан аймгийн Яруу сумын уугуул, тод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд, Ховд аймгийн Дарви сумын уугуул, тод манлай уяач Б.Мөнхтөрийн хээр буурал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, тод манлай уяач Д.Ганбаатарын мэнгэт хүрэн, хурдан зээрд, алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд бүртгүүлжээ. 


Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Ш.Мөнгөншагайгийн зээрд түрүү магнайд хурдалж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Б.Саянсанаагийн хээр зоос морь тодорч байв.

Холбоотой мэдээ