Цагдаагийн алба хаагчид баярын өдрүүдэд бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-15 22:49:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Цагдаагийн алба хаагчид баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан байна.  

Тэд эл өдрүүдэд Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн аж. Энэ удаа аймгийн Эрүүл мэндийн газрын дөрвөн ажилтан цагдаагийн алба хаагчдын хамт хэв журмын эргүүлд ажилласан байна.

Хамтарсан эргүүлийн хугацаанд төрийн байгууллагуудын харуул манаа, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тараасан аж. Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа тус хамт олны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь хөрөнгө оруулалт болгон аймгийн 2019 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хурд хэмжигч, согтуурлын хэмжээ тогтоогч тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ. Үүнийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тус Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ