Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНКазУ-д айлчлахыг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-17 18:11:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНКазУ-д айлчлахыг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев урьжээ.


Тэрбээр урилгаа Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ онцолжээ.


Мэндчилгээнд, “Танд Монгол Улсын Үндэсний их баяр-Монгол наадмыг тохиолдуулан Казахстаны нийт ард иргэд болон өөрийнхөө нэрийн өмнөөс дэвшүүлж буй чин сэтгэлийн мэндчилгээг хүлээн авна уу. Манай хоёр улсын нөхөрсөг харилцаа холбоо үр өгөөжтэй хөгжиж байгааг дурдахад таатай байна. Бат бөх үндэстэй хоёр талт хамтын ажиллагаа ирээдүйд ч цэцэглэн хөгжиж, хоёр орны ард иргэдийн сайн сайхны төлөө улам бэхжинэ гэдэгт итгэл төгс байна. Үүний зэрэгцээ, манай нөхөрсөг хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгөх зорилгоор Таныг боломжит, таатай хугацаанд Казахстан улсад айлчлахыг урьж байна” гэжээ.


Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарт БНКазУ-ын Парламентын Сенатын тахимын дарга Дарига Назарбаева, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт тус улсын Гадаад хэргийн сайд Бейбит Атамкулов нар Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Холбоотой мэдээ