Д.Трамп, И.Хан нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-22 10:39:00

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан нар даваа гарагт Цагаан ордонд уулзана.


“Уулзалтын үеэр талууд терроризмтой тэмцэх, батлан хамгаалах, эрчим хүч, худалдааны салбарын асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ. Пакистаны Ерөнхий сайдын албыг өнгөрсөн наймдугаар сараас хашиж эхэлсэн И.Хан АНУ-д анх удаа албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм.


И.Хан Вашингтонд айлчлах үеэрээ Олон улсын валютын сангийн тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч Дэвид Липтон, Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс нартай мөн уулзана. Ташрамд дурдахад, хамгийн сүүлд Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф 2015 оны 10 дугаар сард АНУ-д айлчилж байжээ. 

Холбоотой мэдээ