Улаанхус сумд аянга бууж хүний амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-22 16:12:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нэгдүгээр багийн нутаг Улаан даваа хэмээх газарт долдугаар сарын 20-нд дуу цахилгаантай бороо орж аянга буужээ.

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 52 настай иргэн С амь насаа алдсан байна. Аянга буух үеэр талийгаач гэрээсээ нэг км орчим зайтай газарт мотоциклоор явж байжээ. Түүнтэй хөрш айлын бас нэгэн иргэн хамт явсан бөгөөд үс нь түлэгдэж гэмтэл авчээ. Гэмтэл авсан иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо эмчилгээ хийлгэж байна. 

Холбоотой мэдээ