"Хотгойдын хурд-4" наадамд Монгол Улсын арслан Ц.Содномдорж түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-30 11:24:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Монгол Улсын заан Батзоригийн Батмөнх үзүүрлэв.

Харин их шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Даваа-Очир нар шалгарав. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ойд зориулсан сумын цол олгох хүчит 128 бөхийн барилдаанд Улаан-Уул сумын харьяат сумын начин Б.Гантогтох түрүүлж сумын заан цол,Тариалан сумын харьяат сумын начин М.Өлзийбат үзүүрлэж сумын харцага цол хүртлээ.

Шөвгийн дөрөвт Алаг-Эрдэнэ сумын харьяат сумын харцага Т.Элбэгсайхан, Цагаан-Үүр сумын харьяат сумын харцага Х.Золбаяр нар шалгарав. 



Холбоотой мэдээ