Орон сууцны шугам сүлжээг шинэчилснээр хэрэглээний халуун ус түгээх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
Жаргалант сумын Рашаант багийн нутагт байрлах 36 айлын орон сууцны
шугам сүлжээг улсын төсвийн 344 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байна.
Орон сууцны инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг “Билгүүн од констракшн” ХХК гүйцэтгэж
буй бөгөөд ажлыг наймдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байгаа гэж албаныхан
мэдээлэв.
Орон сууц зөвхөн хэрэглээний хүйтэн ус, гурван хос шугамтай байсан бол энэ удаа 580 метр транс шугам сүлжээг сольж, дөрвөн хос шугамтай болгосноор хэрэглээний халуун усыг түгээх боломжтой.
Ашиглалтад ороод 44 жил болж байгаа орон сууцанд сүүлийн жилүүдэд шугам сүлжээний элэгдлээс шалтгаалсан гэмтэл, халаалтын горим алдагдах, ус алдах зэрэг бэрхшээл гарч байсан юм.
