“Мик холдинг”-ын хувьцааны ханш тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 19 ХК-ийн 33.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 187.338 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Мик Холдинг" болон "Дархан
Нэхий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Мерекс" болон "ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцаа хамгийн
их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.22 хувиар буурч, 20436.8 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,515,151,577,750.52 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.