Өндөрхангай суманд олгосон тусгай зөвшөөрлийн ихэнхийг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-04 21:18:08

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өндөрхангай суманд 2016 онд уул уурхайн нийт 17 тусгай зөвшөөрлийг Ханхөхийн нурууг дамнуулан олгосон байна. Малчдын өвөлжөө, хаваржааны газрыг дайруулж олгосон лицензийг нутгийн иргэд огт мэдээгүй байжээ.

Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Өндөрхангай сумын иргэд хууль журмын дагуу холбогдох байгууллагуудад хандаж асуудал тавьсны дагуу 15-ыг нь цуцлуулсан бөгөөд үлдсэн хоёр тусгай зөвшөөрөл шүүхийн шатанд байгаа аж.

Сумын малчид үлдсэн хоёр зөвшөөрлийг цуцлуулж чадна гэсэн итгэл найдвар тээж байна. Төр засаг аливаа тусгай зөвшөөрөл олгохдоо малчдын санал хүсэлтийг сонсох ёстой. Биднийг мэдээгүй байхад өвөг дээдсээс өвлүүлсэн малын бэлчээр, бууц, хашаа хороо маань хүний мэдэлд орчихсон байх жишээтэй гэж Өндөрхангай сумын малчдын төлөөлөл ярив.                

 

Холбоотой мэдээ