Усама бен Ладены хүү АНУ-д ноцтой аюул заналхийлсэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-02 13:25:48

ВАШИНГТОН. /Fox News/. 2011 онд амиа алдсан "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены хүү Хамза бен Ладеныг устгахад АНУ-ын эрх баригчид холбоотой байсан эсэхийг Ерөнхийлөгч Дональд Трампаас асуухад тэрбээр хариулт өгөхөөс татгалзжээ. Гэсэн хэдий ч Хамзаг АНУ-д ноцтой аюул заналхийлснийг Д.Трамп цохон тэмдэглэжээ.  


“Энэ талаар би тайлбар өгч чадахгүй ч Хамза манай улсад ноцтой аюул заналхийлсэн. АНУ-ын талаар тэр маш муухай зүйл ярьдаг байсан. Энэ бүхний талаар та бүхэн өөрсдөө дүгнэлт хийнэ үү” хэмээн тэрбээр хариулжээ. 


Д.Трампын Засаг захиргааны үед буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн ажиллагаа явуулсны дүнд Хамза бен Ладеныг устгасан хэмээн АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа бөгөөд үүнд АНУ-ын тагнуулын газар тодорхой үүрэг гүйцэтгэсэн хэмээн “The New York Times” сонин өмнө нь мэдээлсэн байна.


АНУ-ын эрх баригчид Хамза бен Ладены байгаа газрыг зааж өгсөн хүнд 1 сая ам.доллар төлөхөд бэлэн байгаа тухай Төрийн Департамент энэ оны эхээр мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ