Зүүнбаянгийн усан бассейныг шинэчлэн засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-02 14:36:28

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын тавдугаар багийн нутаг Зүүнбаянгийн задгай талбайд байдаг хуучин усан бассейныг энд газрын тос олборлож буй "Доншен" ХХК-ийн нийгмийн хариуцлагын 270 сая төгрөгийн төсөвт өртгийн санхүүжилтээр  "Миний Сайншанд" ХХК  засварлаж байна.

Монголд  хамгийн том гэгддэг усан бассейныг сэргээн засварлах ажлыг нефтийн үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн баяр наадмын өмнө буюу наймдугаар сарын 20-н гэхэд ашиглалтад хүлээлгэн өгнө. Тавь гаруй жилийн түүхтэй усан бассейныг  үе үе засварладаг ч хана, ус дамжуулах хоолой аль хэдийн  мууджээ.

Дашрамд дурдахад Монгол Улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд энд болоход Зүүнбаянгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тлехан, Андрeй гэх орос нэртэй монгол хүү орост бэлтгэгдсэн мэргэжлийн усанд сэлэгчдийг ардаа орхин түрүүлсэн ч насанд хүрээгүй шалтгаанаар хоеуланг нь  байр ухраасан  түүхтэй.

Холбоотой мэдээ