Улаанбаатарт 19-21 хэм дулаан, бороотой

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-08-05 07:45:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу  цахилгаантай  аадар  бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Холбоотой мэдээ