Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслөө танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 11:32:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Асано Кацухитог хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр, Асано Кацухито Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслөө танилцуулав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлыг нь дэмжихээ илэрхийлэв. Мөн Монголын мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ.


Мөн уулзалтын үеэр Асано Кацухито Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарогийн мэндчилгээг уламжлав.

Холбоотой мэдээ