Улаанхус сумын Их Ойгор багт цэцэрлэг барина

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-09 12:47:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын Их ойгор багийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25 хүүхдийн ортой цэцэрлэг барина.

Цэцэрлэгийн барилгын төсөвт өртөг 160 сая төгрөг бөгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр энэ сарын 01-нээс тендер зарлажээ.

 "Их Ойгор багийн төв сумаас 90 км зайд оршдог бөгөөд тус сумын I, II, XI багийн дөрвөн мянга гаруй иргэн энд амьдардаг. Цэцэрлэгийн барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Үйл ажиллагаа явуулахад шаардагдах төсвийг 2020 оны улсын төсөвт суулгахаар төсвийн төсөлд саналаа тусгасан.

Их Ойгор багт цэцэрлэг ажиллаж эхэлснээр малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж, цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэнэ" гэж Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан ярив.

  

Холбоотой мэдээ