Дорго, баавгайн тосыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-09 12:59:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид тус аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийх явцад ОХУ-аас ирсэн иргэн А дорго, баавгайн 20 гаруй хайрцаг тосыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.

Дээрх тос нь эм, био бэлдмэлийн ангилалд багтдаг бөгөөд Засгийн газрын 2011 оны 73 тоот тогтоолоор эм, эмнэлгийн хэрэгслийг манай улсад  Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтоор импортлохыг хориглосон байдаг аж. Тиймээс дээрх иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, эмийн бүтээгдэхүүнийг хураав.

Холбоотой мэдээ