Гандан Пунцаг Чойлон хийдэд 18 метр өндөр "Майдар" бурхан заллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн "Гандан Пунцаг Чойлон" хийдэд боржин чулуугаар бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залах ёслол боллоо. Ингэснээр олон түмэнд “Майдар” бурханы дүрийг харуулж сүсэглэн залбирах боломжийг олгож байна.
Ховд аймгийн ганц буддын шашны хийд бол 108 суварга, хүрд, хоёр том дугантай "Гандан Пунцаг Чойлон" хийд юм. Тус хийдийн Цогчин дуганы зүүн талд байрлах “Майдар” бурхан нь суугаа байдлаар бүтээгдсэн бөгөөд Монголд хамгийн өндөрт орж байна.
Бурханыг ард иргэд, олон түмний сэтгэлийн хандив, эвийн хүчээр бүтээсэн аж. “Майдар” бурхан залах ёслолд урлаг соёл, спорт, бизнес, улс төр, шашин зэрэг бүхий л салбарын төлөөлөл болон иргэд хөдөлмөрчид оролцов.
Энэ үеэр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид язгуур урлагийн сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг иргэд олон нийтийн хүртээл болгосон юм.
"Майдар" бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургааль номоо дэлгэрүүлсэн сайн цагийн тав дахь бурхан гэж тооцогддог. “Майдар” хэмээх нэр нь асрал хайрын бурхан, найз нөхөд, нэгдмэл ухаан гэсэн утгатай ажээ.
Ховд аймгийн "Гандан
Пунцаг Чойлон" хийдийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулаан хийдийн лам нар Майдар бурхны
жонон айлдах, болон бурхны шашны тайлбар, танилцуулгыг хийснээс гадна Жадо Рэнбүүчигийн номын айлтгал, түвшин жаргалангийн “Хурай”
дуудлага зэрэг хүндэтгэлийн үйл
ажиллагаа болсон.













