ӨНӨӨДӨР: “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн нээлт болно

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2019-08-12 08:24:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцох МСҮТ-ийн хүүхдүүдтэй уулзана. Утас: 91915340

10.00 цагт Туушин зочид буудалд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн нээлт болно. Утас: 99091754, 90109300

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Дэлхийн залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй "Нийгмийг өөрчлөх залуус" аяны талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлнэ.

11.40 цагт Монголын Үндэсний музейд Халх гол, Ялалтын 80 жил тусгай үзэсгэлэнг нээнэ. Утас: 99123922 

14.00 цагт МҮХАҮТ-д “Хүүхэд бүр цэцэрлэгт” албан байгууллагуудын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл уулзалт болно. Утас: 99252827. 99078303

Холбоотой мэдээ