Энэтхэгт үерийн улмаас 95 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн баруун өмнөд нутгийн Керала мужид аадар бороо орж, үер буусны улмаас 95 хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Албаныхан үерт өртсөн хүмүүсийг өндөрлөг, аюулгүй газарт хүрэхийг анхааруулсан байна. Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын мэдээлснээр, энэхүү гамшигт өртсөн 100 мянга орчим хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэтхэгт 6-9 дүгээр сарын хооронд борооны улирал тохиодог. Өнгөрсөн жилийн борооны улирлын үеэр болсон байгалийн гамшигт 200 гаруй хүн амиа алджээ.
Холбоотой мэдээ

ДАРХАН-УУЛ: Нутгийн зөвлөлийн санаачилгаар “Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ
7 минут

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
24 цаг