“Ford Motor” Хятадад судалгааны шинэ төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-12 12:19:48

ШАНХАЙ. /TASS/. Америкийн “Ford Motor” компани БНХАУ-ын зүүн нутгийн Жянсү мужид үйлдвэрлэлийн судалгааны болон үйл ажиллагааны төв нээхээр төлөвлөж байгаа тухай "Синьхуа" агентлаг Нанжин хотын захиргааны мэдээллээс иш татан уламжилжээ.


Дээрх хоёр төвийг Нанжин хотод 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа, дэлхийн хамгийн том үйлдвэрлэл, судалгааны есөн байгууламжийн нэгд тооцогддог инженерийн судалгааны төвд тулгуурлан байгуулах аж. Шинээр байгуулагдах төвүүд нь Хятадын зах зээлд “Ford Motor” компанийн цаашдын хөгжлийн үндэс суурийг тавина гэж  тус компанийн Хятад дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Чэнь Аньнины хэлсэн байна. 


“Ford Motor” компанийнхан ирэх гурван жилд “Ford” болон “Lincoln” загварын 30 орчим шинэ автомашинаа Хятадын хэрэглэгчдэд  санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд эдгээр машины 10 гаруй нь цахилгаан хөдөлгүүртэй байх аж.


Холбоотой мэдээ