Хуучин барилгыг буулгаж, шинээр цэцэрлэг барих ажил эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-15 14:14:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын хамгийн анхны цэцэрлэгийн барилга үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй болсон тул барилгыг буулгаж, шинэ барилгын ажил эхэллээ.

2016 оны 10 дугаар сард цэцэрлэгийн барилгын тааз нурахад аймгийн МХГ-ын Улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагаа явуулахыг зогсоож байжээ.

Үүнээс хойш цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулалгүй өдийг хүрсэн бөгөөд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн юм.

Нийт 150 хүүхдийн багтаамжтай, 1,461.2 сая төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийн барилгыг  "Эйч ар ви констракшн" ХХК  гүйцэтгэж байна.


Холбоотой мэдээ