Халх гол суманд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-14 16:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр эхлэлээ.

Хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын Өвөр Байгалын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, гадаад, дотоодын 80 гаруй зочин ирсэн талаар ШУА-иас мэдээллээ.

Хурлаар түүхт ялалтын олон улсын ач холбогдол, Халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан, түүхэн баримтуудыг эрдэмтэн, судлаачид өгүүлж байна. “Халхын голын дайн-80 жил” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халх гол сумын Ялалт музей санаачилж, ойг зохион байгуулах хороо, Халх гол сумын Засаг даргын Тамгын газар, "Ялалт" музей хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ