“УИД” болон “ЛэндМН”-ийн хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 21 ХК-ийн 57.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 161.942 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Улсын их дэлгүүр” болон "ЛэндМН
ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" болон
"Гутал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.53 хувиар өсч,
20186.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,542,383,340,008 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.