Тээврийн товчоодод хамтарсан шалгалт хийж байна

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2019-08-15 19:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-ын шалгалтаар Баянхонгор, Булган, Архангай, Ховд, Завхан, Хөвсгөл аймгаас Эмээлтийн шалган бүртгэх товчоогоор 23 ширхэг тарвага нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг илрүүлжээ.

Хураасан тарвагыг Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж устгуулан, хууль бусаар тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар торгууль хүлээлгэж, 7 иргэнд холбогдох хэргийг орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлжээ. 

Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-нд авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар үзлэг хяналт шалгалт хийж байгаа талаар НМХГ-аас мэдээллээ.
Нийслэлийн авто тээврийн 8 товчоонд НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан хаагчид хуваарийн дагуу 3 ээлжээр 24 цагийн туршид хамтарсан хяналт шалгалт, тандалтын ажлыг хийж байна. Мөн нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд зэрэг тарвага, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдаалах боломжтой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүлүүд тогтмол ажиллахаар болжээ.

Холбоотой мэдээ