Өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-16 11:43:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат хөдөө аж ахуйн салбарын болон төв, суурингийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас улсын Аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэхгүй болохыг мэдэгдсэн тул орон нутгийнхаа өвс тэжээлийг хангалттай бүрдүүлж отор нүүдэл хийх, мал мах бэлтгэх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан  оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлагатай хэмээн онцолсон байна.

Мөн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтооход анхаарч ажиллахыг дурьджээ.

Холбоотой мэдээ