Хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-19 11:57:10

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хооронд хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Баяннуур хотын буцалтгүй тусламжаар Ханбогд сумын Хайрхан багийн хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг барих ажил эхэллээ.

Өнгөрсөн жил хоёр аймгийн Засаг даргын байгуулсан санамж бичгийн хүрээнд дээрх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд санамж бичгийн хүрээнд энэ жил Цагаан хадны суурьшлын бүсийг цахилгаанд холбох ажлыг хийх аж.

Нүүрс тээврийн зам дагуух тус бүс нутаг нь  хүн ам шигүү суурьшдаг төдийгүй байгаль орчны асуудлууд ихтэй аж. Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргалын гаргасан захирамжийн дагуу тус багийн харьяа Цагаан хадын суурьшлын бүсийг цэгцлэх  Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж  байгаа аж. 

Холбоотой мэдээ