"Хуралдайн наадам - Шонхорын баяр" болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-17 16:20:14
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, биет бус соёлын өвийг сэргээх зорилготой "Хуралдайн наадам – Шонхорын баяр" өнөөдөр Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт болж байна.


Монголчууд эрт дээр үеэс шонхор шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуй амьдралдаа гаршуулан, түүгээр ан ав хийдэг байсан бөгөөд шувуулахуйг Юнескогийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн байдаг.


“Цагаан Шонхор Гэрэгэ” ТББ, Монгол шувуулахуйн клуб, Монголын этноспортын холбоо, Монголын шувуулахуйн холбоо хамтран зохион байгуулж буй Хуралдайн наадмын үеэр морьт харвааны тэмцээн, шонхор, тайга ноход, морьт харваачдын парад, шонхор шувуугаар ан хийх үзүүлбэр, ардын урлагийн тоглолт болох юм.


Холбоотой мэдээ