“Гермес центр” ногдол ашиг тараахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-19 15:12:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Гермес центр" ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болжээ.

Тус компанийн ТУЗ 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг 70 мөнгө буюу нийт 447.695.105.7 төгрөгийн ногдол ашиг хуваарилах аж. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг ирэх есдүгээр сарын 02-ны өдрөөр тогтоож, мөн сарын 12-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-иар дамжуулан тараахаар шийдвэрлэжээ.


Холбоотой мэдээ