Буриадын гавьяат багш нар монголын мэргэжил нэгт нөхдийнхөө тухай ном бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-19 16:56:59

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт ОХУ-ын Буриад Улсын Закамень аймгийн багш нар тус улсад ажиллаж байсан монгол багш нарын талаар  ном бичиж нээлтийг хийжээ.

Закамень аймагт 1992-1997 онд манай улсаас 63 багш монгол бичиг, үндэсний хѳгжим зааж байснаас 43 нь Булган аймгийнх байжээ. Тэдний тухай Буриад Улсын гавьяат багш О.А.Батуева, Д.Г.Чимитова, Р.П.Дымбрылова, В.Д.Цыренова нар "Зүрхэнэй галнуудые hэргээн..." буюу “Зүрхний галуудыг сэргээн...” номыг Орос, Буриад, Монгол хэлээр эмхэтгэн гаргасан байна.

Буриадын багш нар Булган аймгийн ахмад багш нартай найрамдалт харилцаа тогтоож, Буриадад ажиллаж байсан багш нарт ном, гарын бэлгийн хамт гардуулав.

Буриадад ажилласан бүх багш нар болон тэдний гэр бүлд энэ номыг бэлэглэж байгаа хэмээн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Л.Намуунтуяа хэлэв.

Холбоотой мэдээ