“Говийн чоно-2019”-ын ажлын хэсэг хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-19 17:30:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх есдүгээр сард Дорноговь аймагт болох Монгол, АНУ-ын хамтарсан “Говийн чоно-2019” олон улсын сургалтыг зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар ОБЕГ-аас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран есдүгээр сарын 9-21-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулах “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын нэг дадлага сургуулийг явуулах талаар ярилцлаа.

Энэ удаагийн “Говийн чоно-2019” олон улсын сургалтад Монгол Улс, АНУ-аас гадна Бангладеш, Индонез, Казахстан, Киргиз, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израил, Япон, Шинэ Зеланд, БНСУ, Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцох талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ