“УИД” болон “Могойн гол”-ын хувьцааны ханш өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-19 17:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 25 ХК-ийн 89.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 228.217 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Улсын Их дэлгүүр” болон "Могойн гол" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн нь бол, хамгийн их унасан нь "Ард Санхүүгийн нэгдэл" болон "БиДиСек" ХК-ийн хувьцаа  байв.

"TOP 20" индекс 0.7 хувиар буурч, 19855.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.517.037.558.766.66 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ