Туршлага судлах тойрон аялал үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-21 13:03:11

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг хүнсний ногоогоо дотоодоосоо хангах, өрхийн тариаланг дэмжих зорилгоор “Хүнсний ногоо” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд тариаланчдын тэргүүн туршлага судлах тойрон аялал зохион байгуулж байна. 

Туршлага судлах тойрон аяллаар тус аймгийн зургаан сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, долоон сумын өрхийн тариаланч, аж ахуйн нэгжээс бүрдсэн 50 хүн Цагаан-Овоо, Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумаар явах юм. 

Одоогийн байдлаар тойрон аяллын баг Цагаан-Овоо сумын аймгийн тэргүүний тариаланч Ц.Лоор, сумын тэргүүний тариаланч Р.Төмөрхуягийн талбайтай танилцаж, Дашбалбар сумын “Мэнэн агро” компани, аймгийн аварга тариаланч Д.Цэнгэлмаа, сумын тариаланч Б. Оюунтуяа, тариаланч Ц. Намнандорж, аймгийн аварга тариаланч Б. Намжил нараас туршлага судлаад байна. 

Холбоотой мэдээ