“Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд ахлах ангийн сурагчид өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-21 11:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ 10 дугаар сард зохион байгуулна.


Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс нэгдүгээр байрт шалгарсан “Өсвөрийн аврагч” бүлгийн сурагчид оролцох юм.


Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдсон хүнийг аварч анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордлоготой хэсэгт ажиллах гэсэн зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа тодруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ