Улсын дугаартай холбоотой зөрчлийг арилгуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-23 10:35:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг зөрчлийг арилгуулах зорилгоор "Улсын дугаар-2019" нэгдсэн ажлыг эхлүүллээ. 

Дээрх ажлын хүрээнд, улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй зэрэг зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.


Иймд жолооч нар өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтад хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг АТҮТ-өөс зөвлөжээ.

Холбоотой мэдээ