Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-23 11:09:29

ВАШИНГТОН. /CNBC/. Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагааны тухай материал нийтлэх “зохион байгуулалттай” оролдлого хийсэн “YouTube” цахим хуудасны 210 сувгийг хаасан гэж “Google” компани мэдэгджээ.


Google” компанийн мэдэгдэлд дурдсанаар, тэдгээр хаяг нь байршлын мэдээллээ нууцалсны зэрэгцээ зохион байгуулалттайгаар бусдад нөлөөлөх үйл ажиллагаатай явуулж байсан ажээ.


Үүнээс гадна Twitter”, “Facebook” компани энэ долоо хоногийн эхээр Хонконгийн жагсаалын талаарх буруу, ташаа мэдээлэл түгээх зорилго бүхий хаягуудыг устгасан гэж олон нийтэд мэдээлээд, тэдгээр нь Хятадын засаг захиргаатай холбоотой байж магадгүй гэж мэдэгдсэн юм. Харин “Google” компанийн мэдэгдэлд энэ талаар дурдаагүй байна.  

Холбоотой мэдээ