УИХ-ын нэгдсэн чуулган даваа гарагт хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-23 19:44:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан даваа гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. 


Зөвшилцлийн ажлын багаас гаргасан шийдэл, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд багаас зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн томьёолсон. Энэ дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өнөөдөр хуралдаж, зарчмын зөрүүтэй 35 асуудлаар санал хураан шийдвэрлэсэн юм. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тэдгээр асуудлаар санал хураан, хэлэлцсэн. 


Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр, санал дүгнэлтийг даваа, мягмар, пүрэв гарагт хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ