Албан тасалгааны зориулалтаар талбай түрээслэх тухай

ЗАРЛАЛ, ТЕНДЕР
batbileg@montsame.gov.mn
2020-03-09 12:15:58

    1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байраны 1 давхарт байрлах 30 м.кв талбай, 2 давхарт байрлах 26.5 м.кв талбай, 3 давхарт байрлах 16 м.кв талбайг тус тус албан тасалгааны зориулалтаар түрээсэлнэ.


2.Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2020 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр, 3 давхар 306 тоот өрөө, Утас: 51-329762, 99053221

Материал нээх хугацаа, хаяг байршил

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15:30 цаг. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр, 102 тоот

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 м.кв талбайн түрээсийн төлбөр 15,000 /Арван таван мянга/ төгрөг.

Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл

Ирүүлсэн материалуудыг түрээслэгчээс байгуулсан ажлын хэсэг хянан үзэж, эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу дүгнэнэ.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

-          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулан ирүүлэх;

-          Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар);

-          Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);

-          Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-          Талбай түрээслэх үнийн санал;


3. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах


Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч МОНЦАМЭ агентлагийн байран дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг
51-266969 утсаар болон www.montsame.mn цахим хуудаснаас авна уу.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, МОНЦАМЭ агентлагийн байр, 2 давхар 202 тоот өрөө

Холбогдох албан тушаалтан: Төсөл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т.Сэлэнгэ

Утасны дугаар: 51-266969