“Dota 2”-ын аварга шалгаруулах тэмцээнд “OG” баг түрүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 15:08:51

ХЕЛЬСИНКИ. /РИА Новости/.  The International 2019”-н “Dota 2” компьютер тоглоомын аварга шалгаруулах тэмцээнд “OG” багийн бүрэлдэхүүнд байдаг Финландын кибер спортын тамирчид болох "JerAx", "Topson" нар түрүүлжээ. “Dota 2” компьютер тоглоомын аварга шалгаруулах тэмцээн Шанхай хотод болсон юм.


Dota 2 компьютер тоглоом нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүдийн оролцдог багийн тоглоом юм.


Тус тэмцээний энэ оны нийт шагналын сан 30.5 сая евро бөгөөд ялагчид 13.8 саяыг авсан байна. “OG” багийн бүрэлдэхүүнд байдаг Финландын тамирчид хоёр дахь жилдээ дараалан ийнхүү ялагчаар тодорчээ. Өнгөрсөн онд Ванкувер хотод болсон тус тэмцээнд “OG” баг аварга болж, 11 сая ам.долларын шагнал хүртсэн юм. 

Холбоотой мэдээ