Их Британийн тэрбумтан “Ницца” багийг худалдан авжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-27 12:39:20

МОСКВА. /РИА Новости/. Ineos” компанийг удирддаг Их Британийн бизнес эрхлэгч Жим Рэтклифф Францын хөлбөмбөгийн "Ницца" багийг худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээний үнийн талаар дурдаагүй хэдий ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, 100 сая еврогоор гэрээ байгуулсан байж магадгүй байна.


“Ницца” багийн эзэн болж байгаадаа баяртай байна. Бид урт замыг туулсан  хэдий ч энэ гэрээг байгуулах бүрэн итгэлтэй байсан. Үнэ хөлс хийгээд цаашид хөгжих боломжийн үүднээс нь бид хэд хэдэн багийг үнэлсний эцэст “Ницца” баг бидний шалгуурт нийцэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” хэмээн Рэтклифф ярьжээ.


Ineos” компани Швейцарийн "Лозанна" багийг мөн эзэмшдэг юм. "Ницца" баг нь Францын дөрвөн удаагийн аварга бөгөөд гурван удаагийн цомын эзэн болж байжээ. 

Холбоотой мэдээ