Керри Лам хямралаас гарах гарцын талаар залуустай хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-27 13:41:24

ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам эсэргүүцлийн ажиллагаанд автсан хотын байдлыг тогтворжуулах арга замыг залуусын төлөөлөлтэй хаалттай хэлэлцлээ гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.


Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, даваа гарагт болсон уулзалтад улс төрийн ямар нэг хөдөлгөөнд хамааралгүй 30 хүртэлх насны 20 орчим залуу оролцсон байна. Ийм уулзалт зохион байгуулах санаачилгыг БНХАУ-ын төв Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргажээ. Хонконгийн засаг захиргааны тэргүүн залуустай нэг цаг орчим ярилцсан бол харин сайд нар нь гурван цаг орчим уулзсан байна.


Дотоод улс төрийн хямралаас гарах арга замыг хайх зорилгоор хүн амын бүх давхаргатай хэлэлцэх талбар бий болгохоор төлөвлөж буйгаа Кэрри Лам долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан юм. Тэрбээр долдугаар сард оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн удирдигчдад уулзах саналыг хоёр ч удаа тавьсан боловч тэд татгалзжээ.


БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа эвсэл эрэн сурвалжилж буй хүмүүсийг эх газрын Хятадын талд шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахалтаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.


Холбоотой мэдээ