Эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-28 12:37:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Боловсролын салбарын багш нарын бага хурал болж, ерөнхий боловсролын 32 сургууль, 35 цэцэрлэгийн төлөөлөл болох 200 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид оролцжээ.  

Багш нарын бага хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хэрэгжилт, 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх зорилго, зорилтыг хэлэлцүүлж, шинэчлэгдсэн дүрэм, журмыг танилцуулсан юм.

2019-2020 оны хичээлийн жилийн онцлог нь сургууль, цэцэрлэгийн багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, сайжруулалт хийсэн сургалтын хөтөлбөрийг анги танхимын түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулан, сургалтын чанарт ахиц гаргаж, хүүхдийн сурлага, хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллахад чиглэгдэж байна.

Холбоотой мэдээ