Хөвсгөл аймаг 229159 тн байгалийн хадлан бэлтгэнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-28 09:21:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зун хур бороо элбэгтэй, нийт нутгаар зуншлага хэвийн байсан. Аймгийн хэмжээнд нийт малчид, иргэдийн хүчээр 229159 тн байгалийн хадлан, 15277 тн давс хужир, гар тэжээл 366 тн тус тус бэлтгэх албан даалгаврыг өгч хадлан бэлтгэл ид үргэлжилж байна.  

Тус аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг, төлөвлөгөөг батлан бүх суманд хүргүүлэн ажиллаж байна. 2019-2020 оны өвөл, хаварт шаардагдах өвс, гар тэжээлийн даалгаврыг нийт үхэр, хонь, ямааг хонин толгойд шилжүүлж, нэг хонин толгойд хоногт 1 кг өвсөөр 30 хоног тэжээхээр тооцон сум бүрээр өвс, гар тэжээлийн даалгавар  гарган ХХААГ-ын дарга, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусган оны эхэнд хүргүүлжээ. Хөдөө аж ахуйн салбарын энэ оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний Засгийн газрын тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл, нийт 2780 тн өвс, 800 тн тэжээл бэлтгэх даалгавар өгсөнийг аймагт болон суманд сурталчлан, аймгийн нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ