Францад олон мянган компьютерын вирусийг цэвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 12:47:35

ПАРИС. /Le Figaro/. Францын кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв хакеруудын тараасан вирусийг устгаж чаджээ.


Кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны үеэр цагдаа нар 850 мянга гаруй компьютерын вирусийг цэвэрлэсэн байна. Төхөөрөмжийг нь хакерууд алсын зайнаас хянаж байгааг нь хэрэглэгчид огт мэдээгүй байсан аж.


Энэхүү гэмт хэргийн байгууллага нь дэлхий нийтийн сүлжээнд 3 орчим жил үйл ажиллагаагаа явуулжээ. Кибер халдлагыг Парисын нэгэн дүүрэгт байрладаг серверээс үйлдсэн болохыг цагдаа нар илрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ