Дээд Рада Украины шинэ Засгийн газрыг баталжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-30 10:50:29

КИЕВ. /Ulrinform/. Украины Дээд Рада 15 сайд болон хоёр шадар сайдын бүрэлдэхүүнтэй шинэ Засгийн газрыг пүрэв гарагт баталлаа. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахыг 281 депутат дэмжжээ.


Украины яамдын тоог гурваар цөөрүүлсэн бөгөөд Эрчим хүч, Байгаль орчны яамдыг, мөн Эдийн засаг болон Газар тариалангийн бодлогын яамдыг нэгтгэжээ. Түүнчлэн Залуучуудын хэрэг эрхлэх болон спортын яамыг Соёлын яамтай нэгтгэсэн байна. Ахмад дайчдын хэрэг эрхлэх болон Хяналтгүй газрын нутгийн асуудал хариуцсан яамыг нэг байгууллага болгожээ. Шинэ Засгийн газрын нэг сайд яамгүй үлдсэн байна.


Өмнөх Засгийн газрын гишүүдээс Дотоодын хэргийн сайд Арсен Аваков, Сангийн сайд Оксана Маркарова нар албан тушаалдаа хэвээр үлдсэн бол сайд нарын танхимын үлдсэн бүх гишүүнийг шинээр томилжээ.


Наймдугаар сарын 29-нд Украины Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Алексей Гончарук Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг Дээд Радагаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна.


 


Холбоотой мэдээ