150 ортой цэцэрлэг энэ онд шинээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-01 21:08:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Дархан-Уул аймгийн хамгийн их хүн амтай 15 дугаар багийн нутагт барих хоёр давхар энэ цэцэрлэгийн нийт төсөв нь 1,3 тэрбум аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Жинсийн орой” ХХК ажиллахаар тендерт шалгарчээ. Барилгын ажлыг чанартай хийж хугацаандаа ашиглалтад оруулахыг холбогдох албаны төлөөлөл үүрэг болголоо. Шинэ цэцэрлэгийн барилгыг энэ оны 12 дугаар сар гэхэд барьж дуусгах бөгөөд ирэх оны эхний сараас ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахаар ийнхүү аймаг орон нутгийн удирдлагууд их хурлын гишүүдтэйгээ хамтран ажиллаж байгаад багийн иргэд талархалтай хандаж байлаа.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон тухайн багаас сонгогдсон аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцсон юм. 

Холбоотой мэдээ