Жүдо нь бусдад хүндэтгэлтэй хандахыг заадаг хэмээн В.Путин мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-02 11:20:36

МОСКВА. /TASS/. Жүдо бөх сонирхдог нь МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санаа нийлж, үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгодог хэмээн үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр энэ сарын 3-нд Улаанбаатар хотод айлчлах төлөвтэй байна.  


“Бидний нийтлэг ашиг сонирхол, сэтгэн бодох чадвар ойролцоо байдаг нь санаа нийлдэг хүмүүс гэж ярьдгийн адилаар маш хурдан харилцан ойлголцолд хүрэхэд тусалдаг. Ийм байдаг нь үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, талуудын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, хэтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн амжилт гаргах боломжийг олгодог. Бид улс төрийн арга хэмжээ, эдийн засгийн чуулга уулзалтууд төдийгүй Жүдогийн ДАШТ-ий үеэр уулзахыг эрмэлздэг” хэмээн тэрбээр ярьжээ.


Ерөнхийлөгч Баттулга жүдо, самбогоор  хичээллээд зогсохгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бөхийн мастер болохыг В.Путин сануулан дурджээ.


"Жүдо бол миний хувьд энгийн нэг спортын төрөл биш. Жүдо нь хүнд сэтгэлийн хат суулгаж, орчин тойрондоо хүндэтгэлтэй хандах, тэсвэр хатуужлыг бий болгох, цохилт даах, хүнд нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах чадварыг заадаг” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ