Энэ онд сургууль төгсөгчдийн 40 гаруй хувь нь гадаадад суралцахаар морджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-03 12:59:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 812 сурагч суралцаж төгссөн юм.

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргасан судалгаагаар тэдний 350 нь АНУ, ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Турк, Казахстан, Тайвань зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад суралцах эрх аван морджээ. Энэ нь нийт төгсөгчдийн 43 хувийг эзэлж байна.    

Үлдсэн хүүхдүүдийн хувьд Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиуд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцахаар элссэн ажээ.

 

Холбоотой мэдээ