Монголын хүүхдийн төв номын санд 1300 ном хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-04 19:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын  Хүүхдийн төв номын санд хятад, монгол, худам монгол бичгээр хэвлэсэн, 476 нэр төрлийн, 1300 гаруй ном хандивлах ёслол боллоо. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал үйл ажиллагааны нэг юм.  

Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбат “Хүүхдийн төв номын санд “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал ажиллагааны хоёр томоохон үйл явдал боллоо. Энэ сарын 2-нд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Нахиа” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулж 85 мянган ном хандивласан. Үүнд, дэлхийн сонгодог үлгэр, уран зохиолын номууд багтсан байгаа. Хоёр дахь том ёслол нь өнөөдөр болж байна. БНХАУ-ын Ном бичгийн уншлагын танхим сууриа тавьж, манайд 1300 гаруй хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн бүтээлийг хандивлалаа. Мөн манай номын санд хандивласан эдгээр номын дийлэнх нь худам монгол бичгээр байгаа юм"  гэлээ.

Хүүхдийн төв номын санд ӨМӨЗО-оос жил бүр 500-600 ном хандивлаж байхаар болжээ. 

Холбоотой мэдээ