УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-05 11:02:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүдийн 76 хувийн ирцтэйгээр 10.49 цагт эхэллээ. 


Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллоор санал хураасан юм.


Өнөөдрийн хуралдаанаар Ажлын баг, Байнгын хорооноос гарсан Үндсэн хуульд 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нэмэх, 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн, санал хураахыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр, одоогоор нийт 150 орчим зарчмын зөрүүтэй саналаас 30 гаруй асуудлаар 90 гаруй санал хурааж дууссан, одоо 60 гаруй томьёолол үлдсэнийг тэмдэглэв.

Холбоотой мэдээ