Он гарсаар 3 хүн боомилж нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 2016 оны эхний улирлын байдлаар 3 хүн боомилж нас барсан байна. Өнгөрсөн оны мөн үед 13 хүн золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байдаг аж. Дээрх боомилж нас барсан 3 тохиолдолууд одоогоор мөрдөн байцаах шатандаа явж байгаа гэнэ.
Шинжилгээний эхний дүнгээр гадны нөлөөгүй байгаа нь тогтоогдоод байгаа ажээ. Боомилсон хүмүүсийн ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ энэ хэргийг үйлдсэн байдаг байна. Мөн хувийн сэдэлтэй, ар гэрийнхэнтэйгээ таарамж муудах, хувь хүний сэтгэл зүй зэргээс шалтгаалан энэ гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд ихэнх тохиолдолд гэрээслэл бичиж үлдээсэн байдаг гэнэ. Хэдийгээр энэ төрлийн хэрэг буурсан үзүүлттэй байгаа хэдий ч эрдэнэт хүмүүн өөрийн амь насаа юман чинээ санахгүй өөрийгөө егүүтгэж байгаа нь цагдаагийн байгууллагын санаа зовоох асуудал болоод байгаа юм.
Тиймээс хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах шаардлага тулгарч, төрийн бус байгууллага болон шашины байгууллагуудтай хамтран ажиллахад нээлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Мөн энэ сэдвээрээ телевизийн богино хэмжээний мэдээлэл хийн иргэдэд хүргэж байгаа юм байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн